ШИЛДЭГ БАГШ НАРЫН ХИЧЭЭЛИЙГ MEDLE.MN ПЛАТФОРМООС

Чухал мэдээ 3 years, 5 months өмнө

Үндэсний хэмжээнд цахим сургалтын платформ бий болгож, түүгээр дамжyyлан бүх нийтэд зoриулсан цахим контент боловсруулах, сургалтад ашиглах зорилгоор MEDLE.mn платформыг 2021 оны б дугаар сараас эхлэн хегжүүлж байна.  MEDLE.mn платформ нь Монгол Улсын енцег булан бурд ажиллаж, амьдарч байгаа шилдэг багш нарын бэлтгэсэн цахим хичээлийг сурагч орон зай, цаг хугацаанаас үл хамааран үзэх боломжийг олгох, цахим контентын нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий цахим сургалтын цогц систем юм. Уг платформ нь сурагчийн сурлагын хоцрогдлыг нөхөхөд дэмжлэг үзүүлэх, боловсролыг тэгш хүртээмжтэй болгох, илүү хурдацтай, чанартай байх шийдлүүдийг нэг дор агуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэ платформд 1.0 сая гаруй иргэн хандсан статистик гарсан байна. Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжyулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум тегрегийн хөрөнгө оруулалтаар аймаг, нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна